• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэсний ордны өдөрлөгийн албаны талын ёслолын ажиллагаа болов

CRI       (GMT+08:00) 2010-10-01 17:27:40

     Өнөөдөр бол Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Хятадын үндэсний өдөрлөг юм. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бан-гүө, Олон улсын үзэсгэлэнгийн газрын нарийн бичгийн дарга Висент Лосерталес нарын зэрэг 700 шахам дотоод гадаадын хүндэт зочид уг арга хэмжээнд оролцжээ.

 

     БНХАУ байгуулагдсаны 61 жилийн ойг тэмдэглэж байгаа үеэр Хуан Пүжян мөрний хөвөөн дөх дэлхийн яармагийн паркт бас Шанхайн дэлхийн яармагийн Хятадын үндэсний өдөрлөгийн арга хэмжээг зохион явууллаа. 1-ний үдээс өмнө БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө Хятадын үндэсний ордны өдөрлөгийн албаны талын ёслолын арга хэмжээнд оролцжээ. Тэр хэлэхдээ, "Шанхайн дэлхийн яармагийн Хятадын үндэсний ордны өдөрлөг арга хэмжээ нь Хятадын үндэсний баярт баярын уур амьсгал нэмсэн төдийгүй бас Шанхайн дэлхийн яармагийг шинэ өрнөлтөд хүргэлээ. Хятадын үндэсний ордны өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байгаа зочид та бүхэнд юуны өмөн би Хятадын засгийн газар ард түмний өмнөөс халуунаар угтаж байгаагаа илэрхийлж, чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлж байна" гэжээ.

     Дарга Ү Бангүө-тэй хамтаар албаны талын энэ ёслолд дотоод гадаадын 700 шахам хүндэт зочин оролцсон байна. Хятадын үндэсний ордон "дорнодын титэм" нь ёслолын арга хэмжээ зохиогдсон газраас ойрхон байрлаж байна. Тэр бол Шанхайн дэлхийн яармагийн бүх орднуудын дотор талбайгаар хамгийн их нь байгаа бөгөөд Хятадын үндэсний нэрийн хуудас гэж алдаршсан, Хятадын соёлыг ойлгож, Хятад хүмүүсийн үзэл санаа, орчин үеийн Хятадын үнэт зүйлсийн тухай үзэл бодлыг мэдрэх үүд хаалга болж байгаа юм.

     Хятадын үндэсний ордон нь "эрэлт хайлт" гэсэн сэдвээр гол болгож, "дорнодын ул мөр", "эрэлт хайлтын аялал", "хүлэмжийн хий бага ялгаварлах үйл ажиллагаа" гэсэн гурван үзмэрийн бүсэд хуваагдаж байдаг. "Эрэлт хайлт" гэсэн бүс нь хотын хөгжлийн явц дахь Хятадын хүмүүсийн ур ухааныг харуулж байгаа юм.

     Шанхай дэлхийн яармаг ажиллаж эхэлснээс хойш, Хятадын үндэсний ордон дотоод гадаадын жуулчдын сонирхлын төвд орсон газар болсон байна. Шанхайн дэлхийн яармагийн албаны талын мэдээнд үндэслэвэл, 9-р сарын 29-ийг хүртэлх байдлаар Хятадын үндэсний ордон нь давхардсан тоогоор нийт 21 сая 150 мянган жуулчныг хүлээн авчээ. Уг ордон нь Хятадын түүхийг харуулж байгаа төдийгүй мөн Хятадын одоо болон ирээдүйг харуулж байгаа юм. Хятадын үндэсний ордонтой танилцаж, жуулчид Хятад улсыг нэн сайн ойлгосон байна.

     Хятадын үндэсний ордны өдөрлөгийн албаны талын арга хэмжээн дээр, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө дотоод гадаадын хүндэт зочдод хандан хөгжлийн тухай Хятадын засгийн газрын бат итгэл, шийдвэр зоригийг илэрхийлсэн байна. Тэр хэлэхдээ, "урагшлалтын замд ийм юу уу тийм зөрчил бэрхшээлд учрах боловч, бид ирээдүйдээ бүрэн итгэлтэй байна. Бид Хятадын онцлогтой социализмын хөгжлийн замыг нээсэн, энэ замаар бид эрс хэлбэрэлтгүй замнадаг юм бол Хятад улсаа баян чинээлэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй социалист орчин үеийн хөгжилтэй орон болгон бүтээн байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

     Хятадын хөгжлийн үзэл ойлголтоос суралцууштай гэж Хятадын үндэсний ордны албаны талын арга хэмжээнд оролцсон Олон улсын үзэсгэлэнгийн газрын нарийн бичгийн дарга Висент Лосерталес үзжээ.\О. Дарамбазар, Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе