• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн спортын наадмын бамбар аялуулах ажиллагаа эхэллээ

CRI       (GMT+08:00) 2010-10-12 15:19:56

      Азийн спортын 16-р наадмын бамбарыг асаах түүнчлэн бамбар дамжуулах ажиллагаа 12-ны үдээс өмнө Бээжингийн Тэнгэрийн сүмийн Чи Нянь ордны өмнөх өргөн талбайд болж, Хятад улсын дарга Хү Жиньтао гол бамбарыг асаан бамбар аялуулах ажиллагаа эхэлснийг зарлалаа.

     Мөн өдөр дээрх ажиллагаанд шинэ Хятад улсын анхны олимпын алтан медалийн эзэн Шюй Хайфэн, олимпын буудлагын аварга Ян Лин нарын 16 хүн оролцсон байна.

     Азийн наадмын ариун гал Бээжингээс гарсны дараа Гуандун мужийн 21 дунд зэргийн хот, тэрчлэн Харбин, Чанчунь, Хай Ян зэрэг хотуудаар 30 хоног аялан, хамгийн сүүлд Гуанжоуд хүрч, 11-р сарын 12-ний өдөр Азийн спортын наадмын нээлтийн ёслолын гол бамбарыг асаах юм. \Урьхан орчуулав\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе