|
|
||
Гуанжөүгийн Азийн спортын 16-р наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Азийн зориг санааг бэлгэдсэн Азийн спортын наадмын бамбарыг 12-ны өдөр Бээжингийн Тяньтань цэцэрлэгт хүрээлэн буюу Тэнгэрийн сүмд асааж, Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг 30 хоног аялуулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Азийн спортын наадамд Хятадын иргэдийн урам зоригийг хөгжөөсөн байна.
12-ны үдээс өмнө Гуанжөүгийн Азийн спортын наадмын далбаа, бэлгэдэл зүйлээр чимэглэсэн Тяньтань цэцэрлэгт хүрээлэн баяр хөөртэй байдлаар бялхаж , Бээжин хотын 4000 гаруй иргэд энд цугларч Азийн спортын наадмын бамбар асаах ёслолд оролцов.
Гуанжөүгийн Азийн спортын наадам Бээжингийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсны дараах Хятад улсын зохион байгуулж байгаа бас нэгэн ерөнхийлсөн чанартай олон улсын биеийн тамир спортын өргөн цуглаан юм.
Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга Лю Пэн ёслол дээр хэлэхдээ, өнөөдөр Азийн спортын бамбарыг Хятадын үндэстнүүдийн агуу их оюун ухааныг бэлгэдсэн Тяньтаньд асааж байна. Дараагаар Бээжин, Харбин, Чанчүнь, Шаньдүн мужийн Хайян тэрчлэн Гуандүн мужийн олон хотоор аялуулах болно. Бид Азийн спортын наадмын бамбарыг аялуулахаар дамжин "урам зоригийг бадраасан , эв зохицонгуй Азийн өргөн цуглаан" гэсэн үзэл баримтлалыг сурталчлах болно. Бид Азийн спортын наадамд бэлтгэх, зохион байгуулахаар боломж болгон Хятадын биеийн тамир спортын хөгжлийг ахиулах болно гэжээ.
Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгч Ахмад Фхад Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг аялуулах ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцов. Тэрээр хэлэхдээ, биеийн тамир спорт хүчирхэг их хүчинтэй , улс түмэн хоорондын харилцаа холбоо, ойлголцол, найрамдлыг эрчимжүүлж чадна. Азийн спортын наадам мянга түмэн хүнийг Гуанжөү хотноо цугларуулж, биеийн тамир спортын энэхүү гайхамшигтай өргөн тэмцээнийг хамтаар сонирхож, Азийн спортын наадам нь Гуанжөүд нийт Азийн болон даяан дэлхийн хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хуваалцах боломж хангасан байна гэжээ.
Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг аялуулах ажиллагааг эхлүүлэх ёслол дээр БНХАУ-ын Дарга Хү Жиньтао Азийн спортын наадмын анхны бамбарыг асааж, Хятадын усанд сэлэлтийн нэрт тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Жан Линьд гардуулсны дараа, Гуанжөүгийн Азийн спортын 16-р наадмын бамбарыг аялуулах ажиллагаа эхэллээ гэж мэдэгдэв.
Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг Тяньтань цэцэрлэгт хүрээлэнд дамжуулж, анхны бамбарчин Жан Линь Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг өргөн баяртай гүйж байлаа.
Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг аялуулах анхны бамбарчин болсондоо би маш баяртай байна, сэтгэл догдолж байна гэжээ.
Жан Линээс гадна, нийгмийн олон салбарын 15 хүн Гуанжөүгийн Азийн спортын наадмын бамбарыг Тяньтань цэцэрлэгт хүрээлэнд аялуулах ажиллагаанд оролцжээ.
12-ны өдрийн Азийн спортын бамбар аялуулах ажиллагаа дууссаны дараа Гуанжөүгийн Азийн спортын наадмын ариун галыг хоёр зам хувааж, ариун галын нэг чийдэнг "Азийн спорт" нэрэмжит тусгай нисэх онгоцоор мөн орой Гуанжөү хотод хүргэж, 10-р сарын 13-ны өдрөөс Гуандүн мужид аялуулах болно. Гуандүн мужийн анхны өртөө нь Сүнь Ятсений төрсөн нутаг Жүншань хотод аялуулах болно. Ариун галын нөгөө чийдэнг Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотод хүргэн Харбин, Чанчүнь, Шаньдүн мужийн Хайян гурван газраар аялуулах болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |