• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн спортын наадамд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн болов

CRI       (GMT+08:00) 2010-10-15 15:59:28

     Азийн спортын наадамд зориулсан орчин үеийн уран бүтээлийн үзэсгэлэн 15-нд Бээжинд боллоо.

     Тус үзэсгэлэнг Азийн спортын наадмын зохион байгуулах комиссоос зохион байгуулж, Хятадын нэрт уран бүтээлчдийн тосон зураг, Хятад зураг,залуу дунд үеийн шилдэг зураачдын сонгодог бүтээлээс гадна мөн Азийн спортын наадмын тусгай сэдэвт тосон будгийн зураг, Хятад зураг зэргийг дэлгэн үзүүлжээ. Дээрх бүтээлүүд хүмүүнлэгийн үзэл санааг товойлгон, эрүүл саруулаар өөдлөн дэмжих гэсэн зорилт бүхий урлаг спортын нягт уялдааг харуулсан байна.

     Тус үзэсгэлэн Бээжинд хаалтаа хийсний дараа 11-р сарын 9-15-ны өдрүүдэд Гуанжөүд болно. Азийн спортын наадам өндөрлөсний дараа тус үзэсгэлэнг Хятадын гол том хот болон Азийн олон орноор аялуулан ажиллуулах юм. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе