|
|
||
Тууз хайчлах ёслол
Хятад Монгол Оросын 2 дахь удаагийн эдийн засаг худалдааны форумд зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаа 10-р сарын 16-ны өдөр Хятадын Эрээн хотын Шэн Түн олон улсын худалдааны хотхонд нээлтээ хийв.
Монгол улсын үндэстний хувцас засал гар урлалын бүтээгдэхүүн
Нээлтийн ёслолд Өвөр Монголын өөртөө засах районы УТЗЗ-ийн орлогч дарга Гүө Зимин, Монгол улсын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С. Дэмбрэл, Оросын холбооны Буриад улсын Улаан-үүд хотын эдийн засаг хөгжлийн зөвлөлийн дарга Лагаа Ейф нарын удирдагчид тууз хайчлав.
Уг үзэсгэлэн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Хятад, Монгол, Оросын уул уурхайн машин механик, худалдаа логистик, гэрийн тавилга гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, арьс үслэг эдлэл, Монгол Оросын гар урлалын бүтээгдэхүүн зэрэг салбар болон аялал жуулчлалын салбарын 100 гаруй аж ахуйн нэгжийн 300-аад төлөөлөгчид оролцсон байна. Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь Өнгөрсөн оныхоосоо хамарсан цар хүрээгээр өргөн, бараа бүтээгдэхүүний төрөл занар олон зэрэг онцлогтой. \Алтанхуар мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |