|
|
||
Хятад Монгол Оросын "Эх газрын эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны коридорыг бий болгох" 2 дахь удаагийн Эрээн хотын эдийн засгийн форум 10-р сарын 17-ны өдөр Хятадын Эрээн хотод эхэллээ.
Энэ удаагийн чуулга уулзалт нь эх газрын зам гүүрийн тээврийн нөхцлийг сайжруулж, хөрөнгө оруулалт болон худалдаанд тус дөхөм үзүүлэх" уриан доор болж байна. Хятад, Монгол, Оросын орон нутгийн засгийн газар, худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зэрэг 500 хүн чуулга уулзалтад оролцжээ.
Хятад Монгол Оросын эх газрын зам тээврийн нөхцөлийг сайжруулж, худалдаа хөрөнгө оруулалтад нааштай нөхцөл бүрдүүлэхийг зорьж ажиллаа уг арга хэмжээнд нээлтийн ёслолоос гадна Хятад Монгол Оросын бүс нутгийн хотуудын засаг дарга нарын форум, Хятад Монгол Оросын худалдаа логисткын гайлийн дөхөм үзүүлэх асуудлаарх форум, Хятад Монгол Оросын байгалийн эх баялгийг нээн ашиглах хамтын ажиллагааны форум болон Хятад Монгол Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум зэрэг 4 салбар форум ажиллуулж, өнгөрсөн форумын ач нөлөөг дүгнэж, хойшдын хамтын ажиллагааны талаар олон салбар хүрээнд санал бодлоо солилцох болно. Энэ хугацаанд мөн цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүн, нэхий хувцас зэрэг 4 үзэсгэлэн гаргах юм.
Эрээн хотын эдийн засаг худалдааны анхны чуулга уулзалт өнгөрсөн жилийн 12-р сард Эрээн хотноо болсон юм. Хятад, Монгол, Орос гурван орны орон нутгийн засгийн газар болон аж ахуйн нэгжүүд нийт хэмжээ нь 2 тэрбум гаруй ам. долларын15 төсөлд гарын үсэг зуржээ. \Алтанхуар мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |