• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүгийн Азийн спортын наадмын бүтээн байгуулалт импортын худалдаанд хувь нэмэр оруулжээ

CRI       (GMT+08:00) 2010-10-19 09:41:52

     Сурвалжлагч 18-ны өдөр холбогдох хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Гуанжөүгийн Азийн спортын наадмын эхний үе шатны барилга байгуулалт банк санхүүгийн хямралын нөлөөнд өртсөн Гуанжөүгийн импортын худалдаа дээд хурдацтай өсөлтөө хадгалахад хувь нэмэр оруулсан гэжээ.

     Сурвалжлагчийн мэдээлснээр, Азийн спортын наадмын хотын бохир усны цэвэрлэх тоног төхөөрөмж, Азийн спортын наадмын ордон талбайнууд, ялангуяа морин спортын ордон талбайн байгуулалт, зочид буудлын байгуулалт, орчны үйлчилгээний төсөл зэрэг нь Гуанжөүгийн импортын худалдааг эрчтэй хөгжүүлсэн байна. Бүртгэлд тэмдэглэснээр, энэ оны 1-8 сард Гуанжөүгийн экспорт импортын худалдааны нийт хэмжээ 76 тэрбум 600 сая ам. долларт хүрч, өнгөрсөн оны бүтэн жилийн худалдааны хэмжээтэй бараг адил төвшинд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 41 хувь өссөн нь улсын төвшнөөс дээгүүр байна.

     Энэ онд Гуанжөүгийн экспорт импортын худалдааны нийт хэмжээ 90 тэрбум ам. доллароос давж болзошгүй гэж мэргэжилтэн үзсэн байна. \Орчуулсан Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе