|
|
||
2010 оны 10-р сарын 17-18-ны өдрүүдэд Хятад Монгол Оросын "Эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны хонгилыг байгуулах" Эрээн хотын эдийн засаг, худалдааны 2-р форум амжилттай зохиогдлоо. Энэ удаагийн форум нь "Найрсаг хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын ялалт"-ыг хөгжлийн чиг бодлого болгон, "Хамтын ажиллагааны хонгилын нөхцлийг сайжруулах, худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх" сэдвийн дор олон улсын чанартай, өндөр зиндааны хамтын ажиллагааны форум болсон байна. Талууд 2 өдрийн харилцан зөвшилцлөөр Хятад Монгол Орос 3 орны эх газрын төмөр зам дагуух бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээ, чиглэл болон форумын үр дүнг хэрэгжүүлэх тогтолцоо зэрэг 7 төрлөөр санал нэгдэж нийтлэг ойлголтод хүрч чадсан байна.
1.Тээвэр логистик, хил гаалиар нэвтрэхийг хөнгөвчлөх тухай хамтын ажиллагааг бүх хүчээр эрчимжүүлнэ.
2.Байгалийн баялгийг нээн ашиглах ба хамтын ажиллагааг сайжруулна.
3.Аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
4.Соёл урлагийн солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ.
5.Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
6.Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлнэ.
7.Байнгын харилцаа холбооны тогтолцоог цаашид нэмэгдүүлнэ. \Алтанхуар мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |