|
|
||
24-ний өдрийн үдээс өмнийн 10 цаг 17 минутын байдлаар, Шанхайн дэлхийн яармагтай танилцагчид давхардсан тоогоор 70 саяыг давж, төсөөлсөн зорилтоо урьдчилан биелүүлжээ. Энэ удаагийн яармагийн цар хэмжээ, нөлөө тусгал Дэлхийн яармагийн 159 жилийн түүхэнд "дэлхийн хамаг"-ийг тогтоожээ.
Шанхайн дэлхийн яармаг нь хөгжиж байгаа оронд болсон дэлхийн анхны яармаг хэдий ч үзэн танилцагчдын улс орны харьяалал, оролцсон компанийн тоогоороо түүхэн тэмдэглэлээс давсан байна. Шанхайн дэлхийн яармаг зун намарын хоёр улиралд 6 сар үргэлжилж, үзэн танилцагчдын цар хэмжээ, сар бүрийн зорчигчдын урсгал тэнцвэргүй байсан нь ерөнхий онцлог болж байв. Шанхайн Дэлхийн Яармагийн Газар зам харилцааг зохицуулах , эд бараа хангах, танилцагчдад үйлчлэх зэрэг талаар нарийн зохицуулалт хийж ирснээр үзэн танилцагчдын сайшаалыг хүлээсэн байна.
Шанхайн дэлхийн яармаг 2010 оны 5-р сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэл 184 хоног ажиллаж, дэлхийн 189 орон болон Олон улсын 57 байгууллага оролцсон байна. Эдүгээ Шанхайн дэлхийн яармаг хаагдахад бас 7 хоног үлдээд байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |