• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагийн дээд уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-10-31 15:50:35

     "Хотын шинийг үүдэлт болон тогтвортой хөгжил" сэдэвт Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн дээд уулзалт 10-р сарын 31-ний өдөр Шанхайд хотод боллоо. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао уулзалтын нээлтийн ёслол дээр үг хэлж, удахгүй өндөрлөх гэж байгаа Шанхайн дэлхийн яармаг нь дэлхийн яармагийн түүхэн дэх гэрэл цацрангуй үйл явдал болно гэж тэмдэглэжээ. Хятад улс энх тайван хөгжил болон нээлттэй, багтаамжтай байх замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, олон орон хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлнэ гэж ерөнхий сайд дахин нотолсон байна.

     Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармаг 10-р сарын 31-ний өдөр өндөрлөлөө. Энэ бол хөгжиж байгаа оронд анх удаа болсон дэлхийн яармаг юм. Уг яармагт 246 улс орон, олон улсын байгууллага оролцжээ. Энэ оны 5-р сарын 1-нд яармагийг ажиллуулснаас хойш, 184 хоногийн хугацаанд дотоод гадаадын жуулчид давхацсан тоогоор 70 сая хүн дэлхийн яармагтай танилцсан дэлхийн яармагийн түүхэнд шинэ тэмдэглэл тогтоож, уг яармаг нь амжилттай, гайхамшигтай, хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн дэлхийн яармаг болсон байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао дэлхийн яармагийн дээд уулзалтын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, "Дэлхийн уг яармаг нь 'Сайхан хот, сайхан амьдрал' сэдвийн хүрээнд орчин үеийн соёл иргэншлийн баялаг ололт амжилтыг бүрэн харуулж, хотын хөгжлийг хайсан хүн төрөлхтний хамтын уран ухааныг нягтруулж, дэлхийн яармагийн шинэ шинэ тэмдэглэлүүдийг тогтоож, дэлхийн яармагийн түүхэн дэх гэрэл цацрангуй үйл ажиллагаа болсон байна" гэжээ.

     Дэлхийн яармагийн уулзалтуудын доторх хамгийн дээд зэрэглэлийн уулзалт болсны хувьд, энэ удаагийн дээд уулзалтаар "Хотын шинэ үүдэлт болон тогтвортой хөгжил " сэдвийн хүрээнд дэлхий нийтэд тулгарч байгаа хотын хөгжлийн асуудлаар макро шинжилгээ хийсэн байна. Хотын зохицонгуй хөгжлийг хамтаар ахиулахыг ерөнхий сайд Вэнь Жябао дэлхий нийтэд хандаж уриалжээ.

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дага Бан Ги Мун болон олон улсын үзэсгэлэнгийн газрын дарга Висент Гонзалез Лошерталес дээд уулзалтын нээлтийн ёслол дээр Шанхайн дэлхийн яармагийн амжилттай зохиогдсоныг өндрөөр үнэлжээ. Дэлхийн яармаг нь дэлхий нийтэд итгэл, хүсэл эрмэлзэл олгож, хотжилтын эрэн үед тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг зохицуулахад туслах болно гэж Бан Ги Мун тэмдэглэжээ.

    Бан Ги Мун хэлэхдээ, "Бид бүхний мэдээжээр, хотын хөгжил өнөө маш их дарамтад тулгарч байна. Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармаг нь бидэнд ховор нандин үзэл ойлголтыг ойлгуулж, эдгээр өрсөлдөөн сорилтыг зохицуулахад бидэнд тус дэмжлэг болно " гэжээ.

      Висент Гонзалез Лошерталес Шанхайн дэлхийн яармаг шинэ үүдэлт болон хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх талаар үзүүлсэн гарамгай хувь нэмрийг өндрөөр үнэлэн сайшаажээ. Тэрээр хэлэхдээ, " Шанхайн дэлхийн яармаг нь шинэ үүдэлт болон хамтын ажиллагааг дорвитой ахиулж, чин үнэнчээр хамтран ажиллах, хамтаар суралцах, шинийг үүдэх, дэлхийн яармагийн паркийг бидэнд харууллаа" гэжээ.

      Дээд уулзалт мөн өдрийн үдээс хойш өндөрлөх үед, "Шанхайн тунхаг"-ийг нийтэлсэн байна. Уг тунхаг нь Шанхайн дэлхийн яармагт оролцогч талуудын бүх дэлхийн хотын тогтвортой хөгжлийн асуудлаарх нийтлэг ойлголцлыг тусгаж, Шанхайн дэлхийн яармагийн чухал чухал ололт амжилтуудыг төвлөрөнгүй харуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе