|
|
||
"Хотын шинийг санаачлан бүтээх болон тогтвортой хөгжил" уриан дор болж байгаа Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн дээд хэмжээний чуулга уулзалт 10-р сарын 31-ний өдөр Шанхай хотод болж, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслолд оролцон үг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг "Сайхан хот сайхан амьдрал" уриан дор болж, хүн төрөлхтний хотын хөгжлийн талаар эрэл хайгуул хийсэн хамтын оюун ухааныг харуулж, дэлхийн яармагийн түүхэн дэх гэрэл цацрангуй хуудсыг бичиж, амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй цуглаан боллоо гэжээ. Шанхайн дэлхийн яармаг хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг харуулж, хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа өрсөлдөөн сорилт, хүчир бэрхшээлийг харуулсан байна. Дэлхийн яармагийн үзэл санааг бадруулахад хүн төрөлхтөн хамтаар төрөл бүрийн сорилтыг аргацааж, хүн төрөлхтний энх тайван хөгжилд хамтаар тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж тэрээр мөн цохон тэмдэглэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Дэлхийн яармагийн амжилттай зохион байгуулсан нь Хятадын өөрчлөлт нээлттэй байх үйл явцыг ахиулах итгэл зориг шийдвэр зоригийг бататгасан байна. Хятад улс энх тайван хөгжил, нээлттэй байх замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, дэлхийн олон орны шилдэг соёл иргэншлийн үр дүнгээс суралцан, олон оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл хэрэгт нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Олон улсын үзэсгэлэнгийн товчооны нарийн бичгийн дарга Висент Гонзалез Лосеталес чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |