|
|
||
"Хотын шинийг үүдэлт болон тогтвортой хөгжил" сэдэвт Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн дээд хэмжээний чуулга уулзалт 10-р сарын 31-ний үдээс хойш Шанхайд хотод өндөрлөж, Дэлхийн яармагийн амжилт бүтээлийг харуулсан "Шанхайн тунхаг" нийтэлжээ.
"Шанхайн тунхаг" тогтвортой хөгжлийн үзэл бодлоор гол болгож, байгаль орчин, шинжлэх ухаан техник, мэдээлэлжүүлэлт, соёл, хорооллын байгуулалт, хот хөдөөгийн хөгжил зэрэг таван талаас хотын асуудлыг зохицуулахыг анхаарч хотын тогтвортой хөгжлийг анхаарсан байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хотын хөгжилд анхаарал хандуулахыг татахын төлөө "Шанхайн тунхаг" -т 10-р сарын 31-ний өдрийн дэлхийн хотын өдөрлөгөөр тогтоохыг санаачилсан байна.
Дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөсний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны нарийн бичгийн дарга Висент Гонзалез Лосеталес Шанхайн дэлхийн яармагийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн яармаг нь түүхэн дээр хамгийн их анхаарал татсан дэлхийн яармагийн бэлэг тэмдэг болсон яармаг болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |