|
|
||
6 сар үргэлжилсэн Шанхайн Дэлхийн яармаг албан ёсоор өндөрлөлөө. Их Британи, Орос, Америк зэрэг орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шанхайн Дэлхийн яармагийг нааштай үнэлсэн байна.
ВВС-гийн мэдээнд тэмдэглэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг сэргэн мандсан Хятад орныг даян дэлхийд харуулах тавцан болсон байна гэжээ. "Сайхан хот сайхан амьдрал" гэсэн уг яармагийн уриаг биелүүлэхийн төлөө Шанхай хот Хуан Пү мөрнийг сундалсан хоёр эрэгт байрлаж байгаа уг яармагийн хүрээлэнд авто машин болон жижиг суудлын машинаар үйлчлүүлж, хотын хэмжээнд эрчим хүчний хэмнэлтэй агааржуулагч болон цэвэр усны тоног төхөөрөмж угсарсан байна гэж мэдээнд тэмдэглэжээ.
Оросын мэдээллийн Новости агентлаг мэдээлэхдээ, Оросын холбооны 17 цогц Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд үзэсгэлэн болон сурталчлах арга хэмжээнүүд зохиож, Хятадын түншүүдтэй хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, орчин үеийн Орос болон түүний хөгжлийн хандлагыг үзэгчдэд боломжийн хэрээр танилцууллаа гэжээ.
Хятад улс Шанхайн Дэлхийн яармагт 28 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулж, түүнийг метро, нисэх онгоцны буудал болон олон нийтийн тоног төхөөрөмжийг засан сайжруулахад түлхүү хэрэглэсэн байна. Шанхайн Дэлхийн яармаг ажлын байраар хангаснаар үл барам Шанхай зэрэг Хөх Мөрний гурвалжин хойгийн районы тус яармаг, тэрчлэн аялал жуулчлалаас олох хэрэглээний орлого 10 тэрбум ам. доллароос давсныг Ассошиейтэд прэсс агентлагийн мэдээнд дурджээ. \орчуулсан Номин\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |