|
|
||
БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр Гуанжөүд Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Ахмад Саббах болон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч ноён Жак Роггетай уулзах үед Азийн спортын наадам бол Азийн ард түмний өвтэгш баяр, тус бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болно гэж илэрхийлжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Азийн спортын 16-р наадмыг зохион байгуулах боломжийг Хятадын тал нандигнан үзэж, "цэнгээнт наадам, эв зохицонгуй Ази тив" уриан дор болж бэлтгэлээ хангалттай хийсэн, энэ удаагийн наадмын цар хэмжээ, оролцох хүмүүсийн тоо нь урьд өмнө байгаагүй юм. Азийн олимпийн зөвлөл, Олон улсын олимпийн хорооны дэмжилэгт Хятадын тал талархаж байна. Олон талтай нягт хамжилцан, Гуанжөүгийн Азийн спортын наадмыг бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг батлах болно гэжээ.
Олон талын хамтын чармайлтаар Гуанжөүгийн Азийн спорт амжилттай болно гэдэгт итгэж байна гэж Ахмад Саббах, Жак Рогге санал нэгтэй илэрхийлжээ. Хятадын засгийн газрын Олимпийн наадмыг ахиулахаар гарамгай хувь нэмэр оруулсанд баярлаж байгаагаа тэд илэрхийлж Хятадын талтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |