• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн спортын 16-р наадам Гуанжөүд нээлтээ хийв

CRI       (GMT+08:00) 2010-11-12 22:59:45

      Гуанжөүгийн Азийн спортын наадмын нээлт 12-ны орой болсон байна. Нээлтийн ёслол болон уран сайхны тоглолт оройн 19 цагаас эхэлж, Жүжян мөрнөөр аялах, нээлтийн ёслол, уран сайхны тоглолт гурван хэсгээр бүрэлджээ. Удаа дараагийн Азийн спортын наадам болон бусад том оврын биеийн тамир спортын наадамтай адилгүй зүйл гэвэл энэ удаагийн Азийн спортын наадмын нээлт "усаар" гол сэдэв болгон түүхт чанартай болжээ.

     БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны оройн 22 цаг 10 минутын үеэр Гуанжөүгийн Азийн спортын 16-р наадам нээгдсэнийг мэдэгджээ.

     Гуанжөүгийн Азийн спортын наадам бол түүхэнд дээр цар хэмжээгээр хамгийн их нэг удаагийн Азийн спортын наадам байж, нийт 9704 тамирчин оролцсон нь Дохагийн Азийн спортоос 184 хүн илүү байна. Энэ удаагийн Азийн спортын наадамд нийт 476 алтан медаль тодрох нь ч түүхэнд хамгийн олон алтан медальтай Азийн спортын тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээн нь нийт 42 төрлөөр 463 тэргүүн байрны төлөө өрсөлдөх болно.

     Энэ удаагийн Азийн спортын наадам 11-р сарын 12-ноос 27-ны өдөр болтол явагдах болно. Гуанжөү бол Азийн спортын наадмын зохион байгуулах эрхийг авсан Хятадын хоёр дахь хот юм. Бээжин 1990 онд Азийн спортын 11-р наадмыг зохион байгуулсан юм.

 12-ны өдрийн эрт шиг үеэр БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Жябао  Гуанжөүд Азийн спортын наадмын нээлтийн ёслолд оролцож байгаа Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари болон Тайландын ерөнхий сайд Абхисит Вежажива тэрчлэн олон улсын биеийн тамир спортын байгууллагын албаны хүмүүстэй уулзав.

      Вэнь Жябао тэдний Гуанжөүгийн азийн спортын наадмын нээлтийн ёслолд оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлж тэдний Гуанжөүнийн Азийн спортын наадмыг дэмжиж байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Асиф Али Зардари болон Абхисит Вежажива Гуанжөүгийн Акийн спортын наадам амжилтад хүрэхийг зөгнөжээ.

      Вэнь Жябао Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Ахмад Саббах болон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч ноён Жак Роггетай уулзах үед хэлэхдээ, Азийн спортын наадам бол Азийн ард түмний өвтэгш баяр, тус бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болно. Азийн спортын 16-р наадмыг зохион байгуулах боломжийг Хятадын тал нандигнан үзэж, бэлтгэлээ хангалттай хийсэн, энэ удаагийн наадмын цар хэмжээ, оролцох хүмүүсийн тоо нь урьд өмнө байгаагүй юм. Олон талтай нягт хамжилцан, Гуанжөүгийн Азийн спортын наадмыг бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг батлах болно гэжээ.

       Олон талын хамтын чармайлтаар Гуанжөүгийн Азийн спорт амжилттай болно гэдэгт итгэж байна гэж Ахмад Саббах, Жак Рогге санал нэгтэй илэрхийлжээ. Хятадын засгийн газрын Олимпийн наадмыг ахиулахаар гарамгай хувь нэмэр оруулсанд баярлаж байгаагаа тэд илэрхийлж Хятадын талтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе