|
|
||
Азийн спортын 16-р наадам 12-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотноо нээлтээ хийв. Азийн Олимпын зөвлөлийн 45 гишүүн орны 10 мянга орчим тамирчид энэ наадмын уралдаанд өрсөлдөнө.
Энэ удаагийн Азийн спортын наадам нийт 42 их төрлийн тэмцээн 463 бага төрлийн тэмцээн явуулна. Үүнд луут завь, мягман шатар, олон улсын шатар, гимнастик бүжиг, хүрдэн гулгалт, крикет зэрэг 6 төрлийн тэмцээн анх удаа Азийн наадамд явагдах юм.
Гуажөүгийн Азийн спортын наадам энэ сарын 27-д өндөрлөсний дараа Азийн пара спортын 10-р наадам Гуанжөүд болно.
Гуанжөү бол Азийн спортын наадмын зохион байгуулах эрхийг авсан Хятадын хоёр дахь хот юм. Бээжин 1990 онд Азийн спортын 11-р наадмыг зохион байгуулсан юм. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |