![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 18-р албан ёсны бус уулзалтад оролцохоор Японд очсон Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Ёкохамад Шянганы онцгой районы засаг дарга Зэн Инь чуаньтай уулзжээ.
Зэн Инь чуань дарга Хү Жиньтаод Шянганы сүүлийн үеийн эдийн засгийн хөгжлийн байдал болон иргэдийн амьжиргаа сайжирсан ахицын талаар тайлан хийж, төв засгаас Шянганы хөгжлийг анхааран дэмжиж байгаад гүн талархал илэрхийлж, мөн улсын хөгжил, үндэстний сэргэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дарга Хү Жиньтао Шянганы онцгой районы засаг захиргааны энэ оны ажлыг нааштай үнэлж хэлэхдээ, Шянганы эдийн засаг эрчтэй сэргэлтээ баталсаар байгаа ба банк санхүүгийн зах зээл өрнүүн, худалдаа, аялал жуулчлал мэдэгдэхүйц өсөж байгаад сэтгэл өндөр байна. Онцгой районы засаг дарга болон засгийн газар улам илүү чармайж, эдийн засгийг хөгжүүлэхэд хүчээ төвлөрүүлэн, иргэдийн амьжиргааг үнэнхүү үр дүнтэй сайжруулж, дэлхийн банк санхүүгийн хямралыг даван туулж эдийн засгийн сэргэлтийг урагшлуулсан үр бүтээлээ цаашид бэхжүүлж, тал талын ажил урагштай явагдахад нийгмийн таатай уур амьсгалыг бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэлээ.\Алтанхуар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |