|
|
||
Оросын Ерөнхий сайд Владимир Путин, Тажикстаны Ерөнхий сайд Акил Акиловийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд тус хоёр оронд албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Орост болох Хятад Оросын Ерөнхий сайдын 15 дахь тогтмол уулзалт болон Душанбед болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайдын 9 дэх хуралд оролцох болно.
Айлчлалын хугацаанд Вэнь Жябао Орос болон Тажикстаны удирдагчтай хоёр талын харилцааг хөгжүүлэх, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх түүнчлэн хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Мөн ШХАБ-ын бусад гишүүн орнуудын Засгийн газрын Ерөнхий сайд нартай Ташкентын чуулга уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, эдийн засгийг гүнзгийрүүлэх, аюулгүйн, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаанд судалгаа ба байршуулалт хийх болно. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |