• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайдын айлчлал нь Хятад, Оросын харилцааны цаашдын хөгжлийг ахиулах болно

CRI       (GMT+08:00) 2010-11-17 16:04:44

      Оросын холбооны засгийн газрын ерөнхий сайд Владимир Путины урилгаар, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад албаны ёсны айлчлал хийх бөгөөд Хятад, Оросын ерөнхий сайд нарын арван тав дахь тогтмол уулзалт хийнэ. Ерөнхий сайд Вэнь Жябаог Оросод айлчлахаас өмнөхөн, Хятадаас Оросод суугаа элчин сайд Ли Хүй 16-ны өдөр Хятад, Орос хоёр орны хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Оросод хийх айлчлал нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болон сайн хөршийн хамтын ажиллагааны найрсаг харилцааны цаашдын хөгжлийг ахиулах болно гэж тэмдэглэжээ.

     Элчин сайд Ли Хүй мөн өдөр болсон сурвалжлагчдын хүлээн авалт дээр, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Оросод айлчлах үеийн гол гол ажиллагаанууд болон уулзалтын авч хэлэлцэх үйл хэрэг, Хятад, Оросын харилцааны хөгжлийн өнөөгийн байдал, Оросод болж байгаа хятад хэлний жил зэрэг асуудлаар сурвалжлагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт хийсэн байна. Элчин сайд Ли Хүй юуны өмнө, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Оросод хийх айлчлалын чухал ач холбогдлыг тэмдэглэжээ.

     "Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Оросод хийх энэ айлчлал бол Хятад, Оросын харилцааны нэгэн том үйл хэрэг юм. Энэ айлчлал нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, сайн хөршийн хамтын ажиллагааны найрсаг харилцаа болон хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм" гэж элчин сайд Ли Хүй илэрхийлжээ.

     Холбогдох талын танилцуулснаас үзвэл, ерөнхий сайд Вэнь Жябао Оросод айлчлах үеэр Оросын холбооны засгийн газрын ерөнхий сайд Владимир Путинтай Хятад, Оросын ерөнхий сайд нарын арван тав дахь тогтмол уулзалт хийх бөгөөд Санкт Петербургт болох барыг хамгаалах олон улсын чуулга уулзалтын засгийн газрын тэргүүн нарын хурал болон Хятад, Оросын эдийн засгийн дээд зэрэглэлийн форумын нээлтийн ёслолд оролцоно. Хоёр орны ерөнхий сайд нарын уулзалтын гол сэдвийн тухай сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед, элчин сайд Ли Хүй хэлэхдээ: "Хятад, Оросын харилцааг хөгжүүлэх асуудлаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголт, хоёр орны гарын үсэг зурсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийг хэрхэн бодитойд хэрэгжүүлэх, хоёр орны сайн хөршийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны ажилч хэрэгч хамтын ажиллагаа ялангуяа эдийн засаг, худалдааны салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан "хоёр тал санал бодлоо өргөн хүрээнд гүнзгий солилцоно" гэлээ.

     Энэ айлчлалын үеэр, Хятад, Орос хоёр тал улс төр, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг зэрэг салбаруудыг хамарсан хамтын ажиллагааны барим бичгүүдэд гарын үсэн зурна гэж элчин сайд Ли Хүй илэрхийлэв.

     Хятад, Орос хоёр орны харилцааны хөгжлийн ололт амжилтыг элчин сайд Ли Хүй дараах дөрвөн талаар нэгтгэн дүгнэсэн байна, энэ нь тухайлбал: Нэгд, хоёр орны удирдагчид дээд хэмжээнд нягт хэлхээ холбоо, харилцаагаа хэвээр байлгаж, улс төрийн итгэлцэл байнга гүнзгийрсэн. Хоёрт, хоёр талын ажилч хэрэгч хамтын ажиллагаа цаашид эрчимжлээ. Энэ оны 10-р сар хүртлэх байдлаар, Хятад, Оросын худалдааны хэмжээ 41 тэрбум 100 сая ам.долларт хүрч, санхүүгийн хямралаас өмнөх үеийн хамгийн сайн түвшинд хүрсэн. Гуравд, эрчим хүчний салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа чухал ахицад хүрч, Хятад, Оросын газрын тосны хоолой тавих ажил тууссан. Дөрөвд, хүмүүнлэгийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа байнга өргөжин гүнзгийрсэн зэрэг эдгээр болно.

     24-ний өдөр ерөнхий сайд Вэнь Жябао Москвад болох Оросын "хятад хэлний жил" арга хэмжээний хаалтын ёслолд оролцоно. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе