• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд ОХУ-д айлчлах тухай өгүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-11-17 18:00:09

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ-д айлчлахын өмнөхөн, Хятадаас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй Хятад ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч хэлэхдээ, Вэнь ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэх нь лавтай юм гэжээ.

     Ли Хүй хэлэхдээ, ОХУ-д айлчлах хугацаандаа Вэнь Жябао ерөнхий сайд ОХУ-ын ерөнхий сайд Путтинтай хоёр орны ерөнхий сайдын 15 дахь тогтмол уулзалт хийнэ. Энэ удаагийн айлчлал нь Хятад ОХУ-ын харилцааг хөгжүүлж, хоёр орны эдийн засаг худалдаа ба эрчим хүчний талаарх ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

     Үүнээс гадна, өнөө ОХУ-д болж байгаа "Хятад хэлний он" арга хэмжээ нь хоёр ард түмний ойлголцол ба уламжлалт найрамдалд тус дөхөм үзүүлэн, хоёр орны улс төрийн итгэлцэл ба ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нийгмийн өргөн суурийг тавьж өгчээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе