|
|
||
17-ны өдөр Хятадын Гуанжөү хотод болж байгаа Азийн спортын 16-р наадам тав дахь өдрийн тэмцээндээ орлоо. Хятадын баг тамирчид 97 алтан медаль хүртэж, алтан медалийн тоогоороо тэргүүлж байна.
Мөн өдөр Хятадын тамирчид усанд сэлэлт, у-шу, гимнастик, ханын тойрогт унадаг дугуй, буудлага, софт теннис, таэквендо, хүндийг өргөлт зэрэг төрөлд 20 алтан медаль авчээ. Гимнастикийн тэмцээн мөн өдөр өндөрлөв. Гимнастикийн 14 алтан медалийн бүх өрсөлдөөнд Хятадын баг тамирчид 13 алтан медаль авч, түүхийн хамгийн сайн амжилтад хүрсэн байна.
Үүнээс гадна, таэквендогийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жингээс дооших шувтаргын тэмцээнд Хятадын Тайбэй хотын тамирчин алтан медаль хүртжээ.
Одоог хүртэлх байдлаар, БНСУ-ын баг тамирчид нийт 29 алтан медаль авч хоёрдугаар байранд, Японы баг тамирчид 17 алтан медаль авч гуравдугаар байранд явж байна.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |