• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сянганд дахин 8 тэрбум юанийн төрийн бонд тараана

CRI       (GMT+08:00) 2010-11-22 15:48:56

     Өнгөрсөн оны 9-р сард Сянганд 6 тэрбум юанийн төрийн бонд тараасан бол өнөө Хятадын Сангийн яам Хятадын төв засгийн газрын нэрийн өмнөөс Сянганд дахин 8 тэрбум юанийн төрийн бонд тараана гэж 22-ны өдөр зарлав. Сянганы онцгой районы засгийн газар болон холбогдох салбарынхан ч талархан хүлээн авахаа илэрхийлэв.

     Юанийн бондыг Сянганд тараах нь төв засгийн газраас Сянганы эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ бөгөөд Сянганы юаний бондын зах зээлийн хөгжлийг ахиулах, юанийн зах зээлийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, Сянган олон улсын банк санхүүгийн төв болох байр сууриа цаашид бэхжүүлэн дээшлүүлэхэд тустай гэж Хятадын сангийн яам илэрхийлэв. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе