• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жябао гадаадад айлчлахаар мордлоо

CRI       (GMT+08:00) 2010-11-22 16:06:39

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны үдээс хойно тусгай нисэх онгоцоор Бээжингээс ОХУ-ын 2 дах том хот болох Санкт-Петербург хотыг зорьж, Европ, Азид хийх 4 хоногийн айлчлалаа эхэллээ.

     Айлчлалын хугацаанд Вэнь Жябао ОХУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд Хятад, Оросын ерөнхий сайд нарын 15 дахь тогтмол уулзалтад оролцоно. Үүний дараа, тэрээр бас Тажикстан улсад айлчлах бөгөөд Душанбед болох ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9-р бага хуралд оролцох юм.

    Айлчлалын хугацаанд тэрээр Орос болон Тажикстаны удирдах хүмүүстэй хоёр талын харилцааг хөгжүүлэх, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон хамтаар анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо тууштай солилцох юм. Мөн ШХАБ-ын бусад гишүүн орнуудын засгийн газрын ерөнхий сайд нартай Ташкентын чуулга уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлэх, эдийн засаг, аюулгүй, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар судлан ярилцах болно.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе