|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Оросын 2-р том хот Санкт-Петербург орохоор 22-ны өдөр Бээжингээс мордлоо. Тэрээр 4 өдрийн хугацаанд Европ, Азийн , Орос болон Тажикстан хоёр оронд албан ёсны айлчлал хийж, Оросын ерөнхий сайдтай 15 дахь тогтмол уулзалт хийнэ. Бас Душанбед болох ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9 дэх хуралд оролцох болно. Хятадын ШУА-ын ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүнь Жуанжи хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Орос, Тажикстанд хийж байгаа айлчлал нь хоёр талын болон ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаа эхлээд Орост айлчиллаа. 4300 гаруй км хамтын хилийн шугамтай, уул усаараа залгалдсан найрсаг хөрш болсон Хятад, Орос хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж байгаа юм. Сүнь Жуанжи Хятад, Орос хоёр орны харилцааг үнэлж хэлэхдээ,
Хятад, Орос хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн сайхан цаг үедээ оршиж байна. Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарыг хамарч, олон давхаргад гүнзгийрэн, хүмүүсийн сэтгэл гүн суугдсан юм. Хоёр талын бие биеийн ойлголцол улам гүнзгийрч, сайн найз, сайн хөрш, сайн түнш болсон юм. Хоёр талын найрамдалт харилцаа нь дээд давхаргаас энгийн иргэд хүртэл хэвшил болон зуршлаа гэжээ.
Хятад, Орос хоёр тал 1996 онд стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, энэ нь маш сайн чиглэлээр хөгжиж, өнөө урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүрлээ. Зөвхөн хоёр талын дээд давхаргын харилцаа, айлчлалаар аваад хэлэхэд, энэ нь дотоод гадаадынхны анхаарлыг татсан чухал үйл явдал болж байгаа юм. Энэ он гарснаас хойш, Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн хоёр тал болон олон талын байдалд олон удаа уулзалт хэлэлцээ хийсэн, үүнд 5-р сарын 9-ний өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао тусгайлан Москва орж, Оросын эх орны дайн ялсны 65 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон. 9-р сард, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн Хятадад төрийн айлчлал хийсэн юм.
Хятад, Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалт бол хоёр талаараа олон салбарын хамтын ажиллагааг зохион төлөвлөж, төсөл хэрэгжүүлж байгаа нэг чухал механизм болсон бөгөөд, мөн Хятад орны том гүрэнтэй харилцаа холбоо тогтоож байгаагийн нэг онцлог тал нь болсон юм. Холбогдох мэдээнд тэмдэглэснээр, Хятад, Оросын ерөнхий сайд нар 15 дахь тогтмол уулзалтаараа улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, эдийн засаг, худалдаа болон эрчим хүчний хамтын ажиллагаа, нийгэм соёлын харилцаа зэрэг уламжлалт асуудлуудыг авч хөндөхөөс гадна, дээд шинжлэх ухаан, техник, банк санхүү, байгаль орчны хамгаалалт зэрэг шинэ сэдвүүдийг хамрах юм байна. Хамтын ажиллагааны салбар өргөжиж байгаа нь Хятад, Оросын өнөөгийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлэх болно гэж Сүнь Жуанжи үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Хэрвээ бид тус салбарыг өргөтгөж, тус салбар нь мөн хоёр талын давуутай юм уу, эсвэл маш шаардлагатай хамтын ажиллагааны салбар байх юм бол, энэ нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаанд нэн их нөөц хүчин нэмэрлэх болно. Мөн бусад төрлийн хамтын ажиллагаанд ч ахиулах үүрэг гүйцэтгэх болно. Жишээлбэл байгаль орчны хамгаалалтын талаарх хамтын ажиллагааг ахиулж, нийгэм соёлын салбарын харилцаа, солилцоонд ч шууд бусаар үр өгөөжөө өгөх болно. Ингэж хамтын ажиллагааны салбараа өргөтгөх нь Хятад, Оросын харилцаанд маш их ач холбогдолтой юм гэжээ. \Э. Цогзолмаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |