|
|
||
Хятад ОХУ-ын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хорооны 11 дэх хурал 22-ны өдөр ОХУ-ын Петербургт болжээ. Хурлаар хоёр орны боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, жуулчлал, хэвлэл мэдээлэл, кино, архив, залуучууд зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөх асуудлаар нийтлэг ойлголттой болсон байна.
ОХУ-д айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн гишүүн хатагтай Лю Яньдүн, ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Жуков нар мөн өдөр хурлыг даргалжээ.
Хүмүүнлэгийн солилцоо болон хамтын ажиллагаа бол Хятад ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны чухал хэсэг мөн гэж Лю Яньдүн хэллээ.
Жуков хэлэхдээ, Хятадын талтай нягт хамтран ажиллаж, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөн, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд тасралтгүй чармайна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |