|
|
||
Орон нутгийн цагаар 23-ны өдөр Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао болон ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Оросын хоёрдугаар том хот Санкт Петербургт Хятад Оросын Ерөнхий сайдын 15 дахь тогтмол уулзалтыг хийжээ.
Вэнь Жя бао хэлэхдээ, өнгөрсөн нэг жил нь Хятад Оросын стратегийн хамтран ажиллах, ажил хэрэгч хамтын ажиллагаа тэрчлэн хүмүүнлэгийн салбарт чухал ахиц хийсэн нэг жил болно. Хоёр орны дээд давхаргынхан нягт харилцаж, ээдрээн будлиантай олон улс бүс нутгийн асуудлыг зохицуулах талаар тодорхой чиглэлийг зааж өгсөн гэжээ.
Хятад Оросын хоёр тал стратегийн итгэлцэл болон улс төрийн итгэлцлийг цаашид гүнзгийрүүлж, бүс нутгийн тогтвортой байдал хөгжилд тус дөхөм үзүүлэн, гол гол салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, Хятад Оросын стратегийн хамтран ажиллах түншлэлийн харилцааг нэн өндөр төвшинд хүргэх ёстой гэж Вэнь Жябао илэрхийлжээ.
Путин хэлэхдээ, Орос Хятадын стратегийн хамтран ажиллах түншлэлийн харилцаа нь дэлхий тэрчлэн Ази Номхон далайн бүс нутгийн энх тайвныг хамгаалж, хөгжлийг ахиулах чухал хүчин зүйл болсон юм. Өнөөдрийн уулзалт нь Орос Хятадын хоёр талын бүх талын хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |