• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Путинтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2010-11-23 09:28:05

     Орон нутгийн цагаар 22-ны орой Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао Санкт- Петербургийн захын дүүргийн Константиний ордонд ОХУ-ын ерөнхий сайд Путинтэй бага хэмжээний уулзалт хийж, Путиний хүлээн авалтад оролцжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, он гарснаас хойш Хятад ОХУ-ын дээд давхаргын хэлхээ холбоо олширч, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх зөвшилцөл,хамтын ажиллагаа нягтран, Хятад ОХУ-ын стратегийн хамтран ажиллах түншийн харилцаа урьд байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна. Энэ нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн энх тайвныг эрчтэй хамгаалан, хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлсэн юм. Энэ удаагийн айлчлалаараа би хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд шинэ хүчин сэлбэхийг хүсэж байна гэжээ.

     Путин хэлэхдээ, ОХУ Хятад улсын стратегийн хамтын ажиллагаа түншийн харилцааг ОХУ маш чухалд үзэж, хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл ханамжтай байна. Хоёр тал хамтран чармайж, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэн их үр дүнд хүргэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе