• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Орост албан ёсны айлчлал хийж байна

CRI       (GMT+08:00) 2010-11-23 10:38:19

      Орон нутгийн цагаар 22-ны орой, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао тусгай нисэх онгоцоор Оросын 2 дахь том хот Санкт Петербургт хүрэлцэн очиж, Орост хийх албан ёсны айлчлалаа эхэлсэн юм.

     Вэнь Жябао нисэхийн буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Оросын стратегийн түншийн харилцааг урт удаан эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр орны хөгжил цэцэглэлтэд тустай, дэлхийн олон туйлт хөгжил болон олон улсын шударга зүй зохистой дэг журам тогтоох үйл явцыг ахиулахад ашигтай юм. Хятадын тал Хятад Оросын харилцааг хөгжүүлэхийг дипломат харилцааныхаа тэргүүн чиг хандлагын нэг болгосоор ирсэн юм. Тус айлчлалаар дамжуулан, хоёр тал улс төрийн итгэлцлээ улам нэмэгдүүлэн, олон салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад Оросын стратегийн түншийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна гэжээ.

     Вэнь Жябао тус айлчлалаараа Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын зэрэг Оросын удирдагчидтай уулзан, ерөнхий сайд Владимир Путинтэй Хятад Оросын ерөнхий сайдын 15 дахь тогтмол уулзалт хийнэ. Хоёр тал бие биеийн гол ашиг сонирхлыг хамгаалахаа өргөтгөхийг харилцан дэмжих шинэ арга зам судлан, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дээд шинжлэх ухаан техник, орон нутаг, нийгэм соёлын зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх шинэ арга зам идэвхтэй хайн судлах юм. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе