• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Орос чухал нийтлэг ойлголтуудад хүрлээ

CRI       (GMT+08:00) 2010-11-23 10:44:22

      ОХУ-д айлчилж байгаа Хятад улсын ерөнхий сайдын орлогч Ван Чишань 22-ны өдөр Сант Петрбургт Хятад Оросын эрчим хүчний төлөөлөгчдийн ажлын уулзалт болон Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын хорооны 14-р хуралд оролцлоо. Хятад Орос хоёр тал хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал ойлголтод хүрлээ.

     ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Игорь Сечинтэй Хятад Оросын эрчим хүчний хэлэлцээний төлөөлөгчийн ажлын уулзалт хийх үед Ван Чишань хэлэхдээ, Хятад Оросын эрчим хүчний хэлэлцээний механизм тогтоосны хоёр жил гаруйн турш хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны төвшинг ихээр дээшлүүлж, элбэг ололт амжилттай боллоо. Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад стратегийн чухал ач холбогдолтой юм. Оросын талтай хамт чармайж нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, шинэ эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг тогтвортой ахиулж, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг улам бодит амжилтад хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын хорооны хуралд оролцох үед Ван Чишань хэлэхдээ,өнөө Хятад Оросын хоёр талын худалдаа олон улсын банк санхүүгийн хямралын өмнөх төвшинд хүрлээ. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа хүчирхэг амьдрах хүчнээ харуулав. Оросын талтай хамт чармайж хоёр талын худалдааны бүтцийг сайжруулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрийг шинэчлэн үүдэж, хоёр талаараа ашигтай ажиллаж, Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцаанд хүчтэй хөдөлгүүр хүч сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     22-ны өдөр Хятад Орос хоёр тал эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе