• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос нөөц үр тариагаа худалдахгүй гэжээ

CRI       (GMT+08:00) 2010-11-23 16:56:53

     Оросын дотоодын зах зээлийн байдал тогтвортой байгаа учир Оросын засгийн газар нөөц үр тариагаа худалдан оролдлого хийхгүй гэж ОХУ-ын засгийн газрын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Виктор Алексеевич Зубков 22-ны өдөр илэрхийлжээ.

     Тэрээр хэлэхдээ, энэ онд Оросын үр тарианы ургац 60 сая 500 мянган тонн болж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадна гэжээ. Ирэх оны нэгдүгээр сараас Орос гурил экспортлохыг зөвшөөрнө гэж Зубков мөн мэдэгджээ.

     Энэ зун ховор тохиох халуун ган хуурай цаг агаараас болж Оросын үр тарианы ургац буурч, үр тариа болон хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өссөн байна. 8-р сарын 15-наас энэ оны сүүлч болтол үр тариа, үр тарианы бүтээгдэхүүн экспортлохыг хориглоно гэж Оросын засгийн газар 8-р сарын эхээр мэдэгдсэн юм. 10-р сарын 22-ны өдөр Оросын ерөнхий сайд Владимир Путин үр тарианы экспортын хоригийг ирэх жилийн 7-р сарын 1-ны өдөр болтол сунгана гэж мэдэгдсэн юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе