|
|
||
23-ны өдөр, Азийн спортын 16-р наадмын эрэгтэйн чөлөөт бөхийн 60 кг-ын шувтаргын тэмцээнд Монгол улсын тамирчин Ганзоригийн Мандахнар Японы тамирчныг давуу оноогоор ялж, алтан медалиар энгэрээ мялаалаа. Энэ нь мөн ч тус удаагийн Азийн наадмаас авч байгаа Монгол улсын анхны алтан медаль болох юм. Тус өдөр Мандахнар тогтвортой сайн барилдаж, 1/8-гийн шувтаргын тэмцээний эхний тойрогт Ираны бөхийг 3/1, хоёр дахь тойрогт Йемений бөхийг 3/0 ялж, хагас шувтаргын тэмцээнд Хятадын тамирчин Го Фэнийг 3/1 хожив. Хятадын тамирчин Го Фэн нь 2008 оны Бээжингийн олимпд оролцож байсан бөгөөд 2009 онд улсын аварга болж байжээ. Гуанжоу-2010 Азийн наадмаас анхлан алтан медаль хүртсэн Мандахнарыг Монголыг баг төлөөлөгчид халуунаар хүрээлж, баяр хүргэж байлаа. Азийн спортын 16-р наадмын эмэгтэйн чөлөөт бөхөд 2010 оны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин С. Батцэцэг зодоглох болно. \Ч. Гантөмөр Гуанжоугаас мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |