|
|
||
Оросын ерөнхий сайд Путины урилгаар, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр Санкт Петербургт "Барыг хамгаалах олон улсын форум"-ын засгийн газрын тэргүүн нарын бага хуралд оролцож үг хэлсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, хүн ам нэмэгдэж, хүн төрөлхтөний үйл ажиллагааны хүрээ ихсч, экологийн байдал эвдэгдсэний улмаас бүх дэлхийд хээрийн бар устахын үзүүр ирмэгт тулж байна. Энэ ноцтой байдалд олон улсын хамтын нийгэмлэг чин үнэнчээр хамтран ажиллаж, ажилч хэрэгч ажиллагаа хийж, хээрийн барыг хамгаалах ажлыг хамтаар ахиулах ёстой гэжээ.
Барыг хамгаалах олон улсын форум бол Дэлхийн Банкны туслалцаатай хийж буй барыг хамгаалах асуудлаарх олон улсын бага хурлуудын нэг нь юм. Тэр нь дэлхийн хэмжээнд барын тоо үргэлжлэн багасч байгаа өнөөгийн байдлыг өөрчлөх зорилготой юм. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |