|
|
||
Орон нутгийн цагаар 23-ны өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ-ын ерөнхий сайд Путин нар Петербургт Хятад ОХУ-ын ерөнхий сайд нарын 15 дахь тогтмол уулзалтыг хамтран даргалсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад ОХУ-ын харилцаа хатуу шалгалтыг давж, улс төр болон стратегийн итгэлцэл нэн гүнзгийрэн, худалдаа, эрчим хүч, банк санхүү, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа тодорхой ахицтай болж, стратегийн хамтын ажиллагаа улам нягтран эрч хүчтэй болж байна. Олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах явцад хоёр орон дээрх чухал амжилтад хүрсэн нь үнэндээ амаргүй юм. Энэ нь хоёр орны харилцааны баялаг агуулга ба асар их эрч хүчийг харууллаа гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс энхийн хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, ОХУ-ын сэргэн мандаж хүчирхэг орон болохыг дэмжинэ. Хятад ОХУ-ын орчин үеийн хөгжил нь бусад орны ашиг сонирхлыг хохироохгүй юм. Хятад, ОХУ-ын бат бэх бөгөөд хүчирхэг харилцаа нь хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын стратегийн тэнцвэрийг хамгаалж, дэлхийн дэвшил хөгжлийг ахиулах чухал баталгаа юм. ОХУ-тай хамтаар бүс нутгийн ба олон улсын байгууллагын механизмд нягт хамтран ажиллаж, эргэн тойрны тогтвортой байдал ба хөгжилд тус дөхөм үзүүлэн, шударга зүй зохистой олон улсын улс төр эдийн засгийн шинэ дэг журмыг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао онцлон тэмдэглэхдээ, Хятад ОХУ-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа бол бүх талын бөгөөд маш саруул ирээдүйтэй юм. Хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалтын цар хэмжээгээ чармайн өргөтгөж, хамтран ажиллах шинэ салбарыг нээн хөгжүүлж, шинжлэх ухааны судалгааг хамтран өрнүүлэх ба шинийг үүдэн хамтран ажиллаж, банк санхүүгийн хамтын ажиллагааг ахиулж, худалдааны эмх журам ба хүмүүсийн хэлхээ холбоог дүрэмжүүлж, нөөцийг зүй зохистой ашиглах ба байгаль орчныг хамгаалахыг чухалчлан, "Хятадын зүүн хойд нутаг болон ОХУ-ын алс дорнод, дорно Сибирийн бүсийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний хөтөлбөр" -ийг нарийн хэрэгжүүлэх хэрэгтэй. ОХУ-ын дэд бүтцийн байгуулалт ба эдийн засгийн онцгой районыг байгуулахад Хятадын тал идэвхтэй оролцон, ОХУ-тай хамтран чармайж, хоёр орны эдийн засаг ба хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо цаашид өргөтгөн, хоёр орны харилцааны иргэдийн суурийг бэхжүүлэх ёстой гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |