|
|
||
ОХУ-ын хоёрдугаар том хот Санкт-Питерборогийн Константин ордонд тухайн орон нутгийн цагаар 23-ны үдэд БНХАУ болон ОХУ-ын засгийн газрын ерөнхий сайд тогтмол уулзалт зохиосон байна.
Тогтмол уулзалтын механизм нь маш үр ашигтай боллоо гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин уулзалт эхлэнгүүт хэлсэн байна.
Энэ бол Хятад Оросын ерөнхий сайдын 15 дахь удаагийн тогтмол уулзалт болно. Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизм 1996 оны сүүлчээс эхэлж, Хятад Оросын ерөнхий сайд жил бүр нэг удаа уулзаж байх болсон юм. Уг механизмын хүрээнд ерөнхий сайдын тогтмол уулзалтын комисс, соёл иргэншлийн хамтын ажиллагааны комисс, эрчим хүчний хэлэлцээний төлөөлөгчдийн уулзалтын механизм гэх гурван том механизм ажиллуулж байна. Энэ нь Хятад улсын гадаадтай хамтын ажиллагаа явуулж байгаа хамгийн өндөр зэрэглэлийн, зохион байгуулалтын бүтэц нь хамгийн бүрэн, хамарсан хүрээ нь хамгийн өргөн зөвшилцөөний механизм болно.
Гэрэл цацарсан Константины тансаг ордны гантиг чулуун танхимд Путин, Вэнь Жябао өөд өөдөөсөө харан сууж ярилцаж суулаа. 22-ны үдэш Вэнь Жябао 8 цаг гаруй онгоцонд сууж Санкт-Питерборог хүрэлцэн очиж ОХУ-д хийх айлчлалаа эхлүүлсэн юм. Ерөнхий сайд Путинтэй тогтмол уулзалт хийх нь түүний энэ айлчлалын нэг гол агуулга болно.
Өнгөрсөн нэг жил дэх Хятад Оросын харилцааны тухай ярих үед Вэнь Жябао сэтгэл өндөр байлаа. Өнгөрсөн нэг жил бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны бүтээлч харилцаа болон соёл иргэншлийн солилцоо чухал ахицтай болсон нэг жил мөн. Хоёр талын дээд давхаргынхан нягт харилцаж, олон улсын болон бүс нутгийн ээдрээн будлиантай байдлыг хамтаар аргацаахад чиглэл болсон байна гэж тэрээр илэрхийлжээ.
Олон улсын байдал өдөр ирэх тутам будлиантай болж байгаа өнөөдөр 4300 гаруй километр хилийн шугамтай найрсаг хөрш болсон Хятад Орос хоёр орны харилцааг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч байна.
Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хатуу шалгалтыг туулж урьд өмнө байгаагүй төвшинд хүрсэн байна гэж ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэжээ.
Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизм байгуулагдсан 14 жилийн турш Хятад Орос хоёр орны харилцаа эрүүл саруул тогтвортой хөгжих замаар замнан, 1996 онд хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосон юм. 2001 онд хоёр орон сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад Оросын харилцаа хөгжихийн зэрэгцээ эргэн тойрон болон дэлхий дахны анхаарлыг татсан байна.
Орос Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа дэлхий дахин тэрчлэн Ази Номхон далайн бүс нутгийн энх тайвныг хамгаалж, хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал нөхцөл болсон байна гэж Путин тэмдэглэжээ.
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Энэ оноос нааш Хятад Оросын худалдааны хамтын ажиллагаанд хөгжлийн нааштай хандлага гарч ,хоёр талын худалдааны хэмжээ түргэн нэмэгдэн, 1-гээс 10-р саруудад худалдааны хэмжээ 45 тэрбум 100 сая ам долларт хүрч, бүтэн жилдээ бараг 50 тэрбум ам доллар-аас давах төлөвтэй байна.
Өдөр ирэх тутам нягт болж байгаа хоёр орны улс төрийн харилцаатай харьцуулахад эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааны хөгжлийн орон зай асар их байна. Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны сайн сайхан хэтийн төлөвт ерөнхий сайд Вэнь Жябао маш итгэлтэй байлаа. Хятад Оросын бүтээлч хамтын ажиллагаа тал бүрийн өргөн уудам хэтийн төлөвтэй байж, хоёр талаараа эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр барахгүй худалдаа хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлэн өргөтгөж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээн хөгжүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Мөн өдөр хоёр талын засгийн газрын салбарууд хоёр талын эдийн засаг худалдаа, эрчим хүч, тээвэр, банк санхүү, соёл иргэншил зэрэг салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |