|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр Москвад ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Сечин зэрэг эрчим хүчний ажил хариуцсан ОХУ-ын талын албаны хүмүүс ба Хятад ОХУ-ын нефтийн хоолойн ОХУ-ын талын барилгачны төлөөлөгчдөд "Хятад ОХУ-ын эрчим хүчний хамтын ажиллагааны гарамгай зүтгэлтний шагнал " гардуулж, Хятад хэлийг заан сургаж, уламжлахад гарамгай зүтгэл оруулсан ОХУ-ын талын хүмүүст "Хятадын хэл соёлын зүтгэлтний шагнал"-ыг тус тус гардуулсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад ОХУ-ын нефтийн хоолойг байгуулах нь хоёр орны удирдагчдын боловсруулсан стратегийн шийдвэр бодлого юм. Энэ хоолойг өнөө засаж дууссан. Ирэх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор нефть дамжуулж, 20 жилийн турш, жил тутамд Хятадад 15 сая тонн нефть дамжуулах болно. Уг хоолойг зассан нь Хятадад аюулгүй найдвартай нефть хангахын баталсан төдийгүй ОХУ-ын урт хугацааны тогтвортой зах зээлийг ч баталж болох юм гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |