|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 24-ны өдөр Москвад Хятад Оросын эдийн засаг худалдааны салбарын дээд зиндааны 5-р чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар хоёр талын худалдааны цар хүрээг тэлэх, харилцан хөрөнгө оруулах хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан техник болон бүтээлч сэтгэхүйн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ба хиллэж буй нутаг районы эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргийг хамарсан дөрвөн санал дэвшүүлсэн байна.
Хятад Орос хоёр талын худалдааны өсөлт эрчтэй байна. 1999-2008 онуудад хоёр орны худалдааны өсөлтийн хэмжээ жил тутам дунджаар бараг 30% байв. Энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 45 тэрбум 100 сая ам долларт хүрч, жилийн худалдааны хэмжээ 50 тэрбум ам долларыг давах хандлагатай байна. Орос, Хятадын арван том худалдааны түншийн нэг байсан түүх дахин бичигдэж, Хятад улс ч Оросын хоёрдогч том худалдааны түнш болж дэвшинэ.\Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |