|
|
||
Орон нутгийн цагаар 24-ний орой Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао тусгай нисэх онгоцоор Тажикстаны нийслэл Душанбед хүрэлцэн очиж, тус улсад хийх албан ёсны айлчлалаа эхэлсэн бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9-дэх хуралд оролцох юм.
Тажикстаны ерөнхий сайд Очил Очилов нисэх онгоцны буудалд ерөнхий сайд Вэнь Жябаог угтах ёслол хийжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9 дэх хурлын үеэр журам ёсоор гишүүн орнуудын ерөнхий сайд нарын бага хэмжээний хурал, хуралд оролцсон талуудын том хэмжээний хэлэлцээ , баримт бичигт гарын үсэг зурах ёслол, сэтгүүлчидтэй уулзалт хийх зэрэг ажиллагаа зохиох юм. Хурлын дараа олон орны Ерөнхий сайд нар хамтарсан албан мэдээ нийтэлнэ. Үүнээс гадна ерөнхий сайд Вэнь Жябао бас холбогдох орнуудын удирдагчидтай хоёр талын уулзалт хийнэ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |