|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзалт хийсэн байна. Солонгосын хойгийн байдлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын тал Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын төлөө чармайсаар байна. Аливаа зэвсэгт хүчний өдөөлтийг эсэргүүцнэ гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, өнөө ноцтой ээдрээтэй байдал нүүрлэж байна. Холбогдох талууд дээд хэмжээгээр тэвчээртэй байх ёстой бөгөөд олон улсын нийгэмлэг ч энэхүү хурцадмал байдлыг намдаахад тустай ажлыг түлхүү хийх ёстой. Зургаан талт хэлэлцээрийг дахин эхлэх нь Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хамгаалан, цөмийн зэвсэггүй болгох үндсэн арга зам юм. Хятадын тал болон ОХУ-ын тал үүний төлөө цуцалтгүй чармайх ёстой гэжээ.
Медведев хэлэхдээ, Зургаан талт хэлэлцээрийг даруй эхлүүлэхийг ОХУ-ын тал сайшаана. Хоёр тал болон олон талын хүрээнд Хятадын талтай зөвшилцөн, байр сууриа зохицуулж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |