|
|
||
Хятадын ерөнхий сайд орон нутгийн цагаар 24-ний өдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж, Хятад ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид эрчимжүүлэх ба харилцан анхаарал хандуулж байгаа олон улсын ба бүс нутгийн асуудлаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцсон байна.
ОХУ-д айлчлахаас өмнө, Хятадын ГХЯ-ны сайдын туслах Чэн Гүөпин дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхний бага хурал дээр хэлэхдээ, Хятад ОХУ харилцан хамгийн том хөрш орон ба стратегийн хамтын ажиллагааны чухал түнш, түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн байнгын зөвлөгч орон, шинээр мандаж байгаа зах зээлийн орон болсны хувьд хоёр орон үе уламжилсан найрамдлаа хамгаалан, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад ОХУ-ын урт хугацааны тогтвортой стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутаг ба дэлхийн энх тайван тогтвортой байдал болон хөгжлийн чухал баталгаа мөн гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |