|
|
||
Тажикстанд ШХАБ-ын хуралд оролцож байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Казахстаны ерөнхий сайд Максим нар 24-ний өдөр Душанбед хэлэлцээ хийж, эрчим хүч болон аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хоёр тал зөвшөөрчээ.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэлцээний үеэр хэлэхдээ, Хятад Казахстан хоёр тал эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөж, хоёр талын нефть байгалийн хийн хоолойн аюулгүй, тогтвортой, өндөр үр ашигтай ажиллахыг батална гэжээ.
Максим хэлэхдээ, Казахстаны тал Казахстан Хятадын стратегийн түншийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хятадын талтай эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дэд бүтэц, хөдөө аж ахуйн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, ШХАБ-ын хүрээн дэх харилцаа холбоогоо эрчимжүүлэн, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |