• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9-р бага хурал болов

CRI       (GMT+08:00) 2010-11-25 16:14:48

     Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9-р бага хурал 25-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед болж, Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао , ШХАБ-ын бусад таван орны засгийн газрын ерөнхий сайд нартай тус хуралд оролцсон байна.

     Тус хурал нь өнөөгийн олон улс, бүс нутгийн нөхцөл байдалд ШХАБ-ын гишүүн орнууд тэргүүн нарын бага хурлын нийтлэг ойлголтыг хэрхэн биелүүлж аюулгүй байдал, эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулахыг гол сэдэв болгон судална. Хурлын дараа олон орнуудын ерөнхий сайд нар "хамтарсан албан мэдээ"-г нийтлэх болно.

     1996 оны 4-р сард байгуулагдсан "Шанхайн Таван Орон"-ны уулзалтын механизм хожим нь өөрчлөгдөж ШХАБ болсон юм. Өнөө ШХАБ нь Хятад улс, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекистан зэрэг нийт 6 орноос бүрэлдсэн бөгөөд Ази Европын эх газрын тавны гурван хувийн талбайг эзэлсэн 1 тэрбум 500 сая хүн амтай байж, дэлхийн ерөнхий хүн амын дөрөвний нэг хувийг эзэлж байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе