• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орост зохион явуулсан "Хятад хэлний жил"-ийн арга хэмжээ өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2010-11-25 17:29:29

     Москвад орон нутгийн цагаар 24-ний орой, Орост зохион явуулсан "Хятад хэлний жил"-ийн арга хэмжээний хаалтын ёслол Кремлийн ордны том театрт баяр ёслолын байдалтай болов. Орост айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Лю Янь дүн болон Оросын дэд ерөнхий сайд Зуков хаалтын ёслолд хамтаар оролцон баяр хүргэж үг хэлсэн байна.

     Лю Янь дүн хэлэхдээ, найрсаг хөрш Орост айлчлан, Орост зохион явуулсан "Хятад хэлний жил"-ийн арга хэмжээний хаалтын ёслолд оролцож, Хятад Орос хоёр орны харилцан зохион явуулсан "Хэлний жил"-ийн арга хэмжээ бүрэн дүүрэн амжилттай болсныг нүд дүүрэн харсандаа сэтгэл маш өндөр байгаа бөгөөд Хятадын засгийн газар ард түмний өмнөөс Оросын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ.

     Хаалтын ёслолын дараа, Лю Янь дүн болон Зуков хамтдаа Хятадын жүжигчдийн уран сайхны тоглолт сонирхсон байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе