• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзав

CRI       (GMT+08:00) 2010-11-25 17:44:01

     Тажикстанд зохиогдсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулганд оролцож буй Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао Душанбед Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзжээ.

     Уулзалтаар Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс Тажикстантай хоёр талын болон олон салбарт харилцан туслалцах, уялдах эрчээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдаа, цахилгаан эрчим хүч, зам тээвэр, уул уурхай болон хил гааль зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, холбогдох төслийг нааштай ажиллуулж, хоёр талаараа байгуулсан Хятадын Шиньжянь район болон Тажикстан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлэн, Хятад Тажикстаны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Хятад улс хоорондын найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид хөгжүүлэх нь Тажикстаны гадаад харилцааны өнгөрсөнд чухал байсаар ирсэн, өнөөдөр, ирээдүйд ч мөн чухалчилсаар байх чиг бодлого юм гэж Эмомали Рахмон илэрхийлэв. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе