• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жяао айлчлалаа өндөрлөөд буцан ирлээ

CRI       (GMT+08:00) 2010-11-26 09:19:18

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Европ, Азид хийсэн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлөөд Бээжингийн цагаар 26-ны үүрээр тусгай нисэх онгоцоор Бэжинд буцан ирлээ.

     Айлчлалынхаа үеэр, ерөнхий сайд Вэнь Жябао Оросод албан ёсны айлчлал хийж, Оросын ерөнхий сайд Владимир Путинтай Хятад Оросын ерөнхий сайд нарын 15 дахь тогтмол уулзалт хийсэн бөгөөд Тажикстанд албан ёсны айлчлал хийж, Душанбед болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9 дэхь хуралд оролцжээ.

     Хятадын ГХЯ-ны албаны хүн үүнээс өмнөхөн хэлэхдээ, энэ айлчлал бол Хятад-Орос, Хятад-Тажикстаны хооронд болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд болсон дээд хэмжээний чухал нэгэн ажиллагаа юм, энэ нь Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, Хятад Тажикстаны сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуууллагын хүрээн дэх олон хамтын ажиллагааг ахиулж, уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе