• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын хөгжлийн банк байгуулахыг санал болгов

CRI       (GMT+08:00) 2010-11-26 09:59:54

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед ШХАБ-ын гишүүн орнуудын банк санхүүгийн холбооны хүрээн дэх хамтын ажиллагаагаа ахиулан, арилжааны хөрөнгө хуримтлуулах зам сувгаа өргөтгөж, үүний зэрэгцээ ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах асуудлыг судлан, хамтаар хөрөнгө гарган, адилхан ашиг хүртэх шинэ арга хэлбэрийг судлахыг санал болгов.

     Мөн өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9 дэх хурал Душанбед эхэлж, ерөнхий сайд Вэнь Жябао хуралд оролцон үг хэлж, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааны асуудлаар 6 санал дэвшүүлсэн байна.

     Хурал өндөрлөсний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нар " ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын зөвлөлийн хурлын хамтарсан албан мэдээ" зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе