|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Душанбед Тажикстаны ерөнхий сайд Акил Акиловтой хэлэлцээ хийсэн байна.
Тажикстаны тал ШХАБ-ын ерөнхий сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсанд Вэнь Жябаод баяр хүргэжээ.
Акил Акилов ШХАБ-ын сайд нарын бага хурлыг амжилттай байгуулахад дэмжлэг үзүүлж ирсэн Хятадын талд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэхдээ, Тажикстан болон Хятадын харилцаа өнөө эрүүл саруул түргэн хөгжиж, чухал том хамтын ажиллагааны төслийг урагштай хэрэгжүүлж, Тажикстаны иргэдийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцаа нь том орнууд, найрсаг гүрнүүдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Вэнь Жябао Тажикстанд амжилттай айлчилсан нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэсэн байна.
Хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд Хятад Тажикстаны засгийн газрын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Хоёр талын хөдөө аж ахуй, банк санхүү, цахилгаан хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг баримтад холбогдох хүмүүс гарын үсэг зурахад хоёр орны ерөнхий сайд нар байлцав./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |