• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын хурал нэгдсэн тунхаг нийтлэв

CRI       (GMT+08:00) 2010-11-26 10:27:40

      Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн (ерөнхий сайд) нарын зөвлөлийн ээлжит бага хурал 25-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед болсон байна. Уг хурлаас нийтэлсэн нэгдсэн тунхагт илэрхийлснээр аюулгүйн болон эдийн засгийн асуудал нь гишүүн орнуудын хамтын ажиллагааны чухал салбар хэвээр байна.

      Терроризмын үзэл, хагалан бутаргах үзэл, туйлын үзэл, мансууруулах бодис нууцаар арилжаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг нь тухайн бүс районы тогтвортой байх, аюулгүй байхыг хамгийн ихээр сүрдүүлж байна гэж гишүүн орнуудын ерөнхий сайд нар үзэж байгаа ба гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтоож, дээрх асуудлуудыг хамтаар зохицуулах хэрэгтэйг нэгдсэн тунхагт заажээ.

     Ерөнхий сайд нар гишүүн орнуудын өнгөрсөн жилд хийсэн хамтын ажиллагааны амжилт бүтээмжид сэтгэл өндөр байж, гишүүн орнуудын эх баялгийн бус болон иргэний амьжиргааны салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв өөдрөг гэгээн байгаа тул эрхбиш цаашид эрчимжүүлэх хэрэгтэй гэж онцолжээ. Мөн гишүүн орнууд олон талт хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, хамтын хөгжлийн талаар бодитой бөгөөд чухал үр бүтээмж гаргахаар чармайна гэж сайд нар амлалаа. Түүнчлэн гишүүн орнууд эдийн засгийн хамтын ажиллагаа, санхүү хөрөнгийн зам шугамыг өргөтгөх, олон улсын зам тээврийг дөхөм дөт болгох ба гаалийн салбарын хамтын ажиллагааг урагш ахиулах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрч чадсан байна. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе