|
|
||
Төрлийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Душанбед Киргизийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Роза Отунбаеватай уулзав.
Хятадын тал Киргизийн байдал өөрчлөлтийг дээд хэмжээнд анхаарч, тус орны байдал тогтвортой байхыг хүсэж байна гэж Вэнь Жябао илэрхийлжээ. Хоёр талынхан "Хятад Киргизийн найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ"-нд тогтоосон зарчмыг үргэлжлэн мөрдөж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Вэнь Жябао мөн илэрхийлсэн байна.
Урт хугацааны турш Киргизийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн Хятадын талд талархаж байна гэж Отунбаева хэлэхийн зэрэгцээ, Киргизийн тал Хятадад үргэлжлэн найрсаг бодлого хэрэгжүүлж, хоёр талын гарын үсэг зурж тохиролцсон улс төрийн болон хуулийн бичиг баримтыг бат сахина. "гурван хүчин" болон мансууруулах бодисыг нууцаар хил дамнахад цохилт өгөх талаар зохицуулан уялдуулах хүчнээ эрчимжүүлж, Хятадын талтай хоёр орны эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг улам цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |