• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европ, Азид хийсэн айлчлал баялаг амжилттай болов

CRI       (GMT+08:00) 2010-11-26 15:30:41

     11-р сарын 22—25-ны өдрүүдэд Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао урилгаар Оросод албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Хятад Оросын ерөнхий сайд нарын 15 дахь тогтмол уулзалт хийж, Тажикстанд албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Душанбед болсон ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 9 дэх хуралд оролцсон юм. Айлчлал өндөрлөх үеэр, ерөнхий сайдтай хамт айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чи хамт явалцсан сэтгүүлчдэд ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлалын байдал болон ололт амжилтыг танилцуулсан юм.

     Ян Же чи хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал бол олон улсын байдал ээдрээн будлиантай байгаа байдалд, Европ, Азийн бүс нутагт Хятадын хийсэн том чухал дипломат үйл ажиллагаа юм. Өнөө, дэлхийн эдийн засгийн сэргэлт маш эмзэгхэн байгаа болон тэнцүүргүй байгаа байдал улам ил тодорхой болж, олон улсын банк санхүүгийн хямралын дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоонд үзүүлж байгаа нөлөө гүнзгий даамжирч, улс орнуудад тулгарч байгаа шинэ хүндрэл бэрхшээл болон өрсөлдөөн сорилт улмаар нэмэгдэж байна. Эв санааны нэгдэл болон итгэлцлээ эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлөө ахиулах бол Хятад, Орос, Тажикстан болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хамтын эрэл хүсэл, мөн ч ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлалын гол зорилт юм. Гуравхан өдрийн хугацаанд, ерөнхий сайд Вэнь Жябао маш олон дипломат үйл ажиллагаанд оролцож, 20 шахам чухал арга хэмжээнд оролцсон бөгөөд олон удаа чухал яриа илтгэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцсан юм. Ерөнхий сайд Вэнь Жябао чин үнэнч, ажил хэрэгч байр сууриар стратегийн өндөрлөгөөс байдлыг авч үзэн, нийтлэг ойлголтоо өргөтгөж, хамтын ажиллагаагаа ахиулан, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны харилцаа, Хятад, Тажикстаны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа улам нэг алхам гүнзгийрүүлэн, ШХАБ-ын хүрээн дэх бүх хамтын ажиллагаагаа ахиулж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хамтын хөгжлийг эрчимжүүлж, Хятадын энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны дүр төрхийг харууллаа. Ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаагийн айлчлалын үеэр хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээг зэргээр хийж, айлчлал нь ажил хэрэгч, өндөр үр ашигтай болж баялаг амжилт олж, бүрэн дүүрэн амжилттай боллоо гэжээ.

     Нэгд, Хятад, Оросын стратегийн итгэлцэл болон ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв.

     Ян Же чи хэлэхдээ, Хятад, Орос нь харилцан хамаг том хөрш бөгөөд стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд, хоёр орны улс төрийн болон стратегийн итгэлцэл улам гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа ил тодорхой амжилтад хүрч, хоёр талын стратегийн түншийн харилцаа тасралтгүй чухал ахицтай болсоор ирсэн юм. Ирэх жил нь "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 10 жилийн ой тул, Хятад, Оросын харилцаанд түүхэн хөгжлийн шинэ боломж тохиох юм гэжээ.

     Хоёрт, ШХАБ-ын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиуллаа.

     Ян Же чи хэлэхдээ, эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн үндсэн дээрээ өөрөө өөрийгөө хүчирхэгжүүлэх гэсэн бол ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын эрэл хүсэл мөн. Өнгөрсөн жил Бээжинд хийсэн ерөнхий сайд нарын хурлаас хойш, ШХАБ сайн сайхан хөгжлийн чиг хандлагаа хэвээр хадгалсаар байна. Ирэх жил ШХАБ байгуулагдсаны 10 жилийн ой болно. Олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээн будлиантай байгаа өнөөгийн нөхцөлд, ШХАБ-ын хөгжил чухал үе шатанд ороод байгаа юм гэжээ.

     Гуравт, Хятад, Тажикстаны уламжлалт найрамдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүллээ.

     Ян Же чи хэлэхдээ, байдал яаж хувирсан ч итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагаа бол Хятадын эргэн тойрны улс оронтойгоо хөгжүүлж байгаа харилцааны үндэс суурь нь мөн гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе