• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Яньдүн Азийн спортын наадмын хаалтын ёслолд оролцсон зочдыг хүндэтгэн зоог барив

CRI       (GMT+08:00) 2010-11-27 18:21:50

     Азийн спортын 16-р наадам 27-ны орой Хятадын Гуанжөү хотноо өндөрлөв. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Лю Яньдүн Гуанжөү хотноо хаалтын ёслолд оролцсон дотоод гадаадын зочдыг мөн өдрийн үдэд хүндэтгэн зоог барьсан байна.

      Хүндэтгэлийн зоог дээр, Лю Яньдүн үг хэлж, Гуанжөүгийн Азийн спортын наадмыг дэмжиж амжилтад хүргэсэн Азийн олон орны засгийн газар, ард түмэн, Азийн Олимпийн Хорооны гишүүдэд талархал илэрхийлжээ.

      Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Ахмед Фахад, Кампучийн ерөнхий сайдын орлогч Мме. Мен Сам Он нарын зэрэг хүндэт зочид үдийн зоогт оролцсон байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе